Amazon компани жил тутмын намрын арга хэмжээгээ Мягмар гарагт хийж, системийн өөрчлөлт болон шинэ төхөөрөмжүүдээ танилцуулдаг.
Astro 1,499.99 ам.доллароор зах зээлд санал болгож буй Astro робот нь Alexa виртуаль туслахыг багтаасан. Дэлгэц болон дугуй гэсэн үндсэн хэсгээс бүрдсэн энэхүү робот нь хэрэглэгчийн гэрийн аюулгүй байдлыг хангах, эзгүй үед нь тэжээвэр амьтдыг харах зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

Echo Show 15 1080 пикселийн нягтаршилтай 15.6 дэлгэцтэй шинэ загварын Echo Show 15-ийг гал зуухны өрөөнийхөө хананд тогтоож, хэрэгтэй мэдээллээ хүссэн үедээ авах боломжтой. Өмнөх загваруудаас ялгарах гол онцлог нь энэ удаад Alexa widget-ийг ашигласанд оршино. Тус ухаалаг дэлгэц нь камертай, хэрэглэгчийн нүүр царайг танимагцаа тухайн хэрэглэгчийн түгээмэл хэрэглэдэг аппликэйшнүүдийг харуулдгаараа онцлогтой.
Echo Show 15-ийг энэ оны сүүлээр 250 ам.доллароор худалдаалж эхлэх товтой байна.
HALO
Halo Amazon компани Halo-той холбоотой 2 томоохон танилцуулгыг хийсэн. Эхнийх нь фитнесийн төрлийн Halo View¬-д тохирох оосор байсан. Amazon компани AMOLED өнгөтэй дэлгэц нэмснээр төхөөрөмж илүү хямд болжээ. Микрофонгүй боловч зүрхний цохилт, биеийн хэм, алхам зэрэг био үзүүлэлтүүдийг үр дүнтэйгээр хэмжинэ.
Үүнээс гадна Halo Fitness болон Halo Nutrition функцуудыг танилцуулснаар хэрэглэгч зөвхөн өөртөө тохирох хоолны жор, төлөвлөгөө зэргийг тодорхойлох боломжтой болжээ.
RING AND BLINK
Ring and Blink Amazon-ийн айл өрхөд зориулсан хамгаалалтын төхөөрөмж үйлдвэрлэдэг Ring болон Blink охин компаниудын хувьд утасгүй сүлжээнд суурилсан шинэ системээ танилцуулсан. Blink компани нь 50 ам.долларын хаалганы шинэ төрлийн хонхоо гаргажээ.
GLOW
Glow Хүүхдүүдэд зориулсан онлайн хурлын Glow дэлгэцийг танилцуулсан нь шинэлэг зүйл боллоо. 19 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий энэхүү төхөөрөмжийг бүх төрлийн тоглоом тоглох, ажил хийх зэрэгт ашиглаж болно. Энэ бүтээгдэхүүнийг 249.99 ам.доллароор худалдах хүлээлттэй байгаа ч үнэ цаашид өөрчлөгдөж магадгүй ажээ.
All the rest
Бусад Alexa виртуаль туслахын системийг дэмждэг ухаалаг термостатыг 60 доллароор зах зээлд нийлүүлэхээр болсон. Үүнээс гадна Amazon компани Alexa-д хэд хэдэн шинэчлэл хийсэн гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Echo төхөөрөмж болон Walt Disney Resort-ийн зочид буудлын өрөөнүүдэд ашиглах дуу хоолойгоор туслах систем хөгжүүлэхэд Disney-тэй хамтран ажилласан байна.