Шинэ iPad Mini-н дэлгэцийг гүйлгэж үзэхэд найган цэлцэгнэх мэт байдалд хэрэглэгч гомдол гаргаад байна.
Энэ асуудал нь тус дэлгэцийн хэсгүүд нэгэн хэвийн хурдаар гүйхгүй, ялангуяа дэлгэцийн босоо байрлалд найгаж харагдаж байгаагаас үүдэлтэй юм.
[eod_ticker target=”AAPL.US”]
iPad Mini 6 бол Apple-н энэ сар гаргасан хамгийн сонирхолтой төхөөрөмж гэдэг нь маргашгүй билээ. Гэвч харамсалтай нь зарим iPad Mini -үүд гүйлгэж үзэхэд найгаж харагдаж байгаа нь асуудал болоод байгаа юм.
Here is is slow-mo video of scrolling on the iPad Min i slowed down EVEN MORE in a frame-by-frame step through. Notice how the right moves up faster than the left.
In normal usage you barely see it, but every now and then it become noticeable. In landscape it goes away entirely pic.twitter.com/iq9LGJzsDI
— Dieter Bohn (@backlon) September 22, 2021
Энэ асуудлын талаарх мэдээллийг цөөн хэдэн хэрэглэгчид ил гаргажээ.
Тухайлбал 9to5Mac сайтад энэ талаар мэдээлэл тавигдсан бөгөөд Verge-ийн гүйцэтгэх редактор Dieter Bohn Твиттерт тус дэлгэц удаан байгаа талаар видеог нийтэлжээ.
iPad Mini-н цэлцэгнэх хөдөлгөөнтэй дэлгэцийг хангалттай нарийн чамин гэж харж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ асуудлын гол нь зураг болон анхаарал татахуйц текстийг тогтворгүй болгож, ялгаатай хурдаар дэлгэцийн хэсгүүдийг гүйлгэж харагдуулдагт байгаа юм.
9to5Mac-д мэдээлэл өгсөн нэг хүний ярьснаар
Тэд шинэ iPad Mini-гээ Apple Store-д солиулсан боловч үзүүлэнгийн бүх iPad Mini нь найгасан дэлгэцтэй байгааг анзаарсан бөгөөд ихэнх шинэ iPad Mini-үүд нь ийм асуудалтай байгаа юм байна.

Одоогийн байдлаар iPad Mini-н дэлгэцүүд яагаад ийм найгадаг болсон нь тодорхой бус байна.
Шалтгаан нь юу ч байсан гэсэн энэхүү асуудал нь iPad Mini 6-ийн 2021 оны таблетийн томоохон шинэчлэлийн нэг болж чадсан 8.3 инчийн шинэ дэлгэцийг доош нь татаж байгаа юм.
Гэсэн хэдий ч энэхүү найгасан дэлгэцийн асуудал анхных нь биш юм. Өмнө нь OnePlus 5 гар утсанд ч дэлгэцийн ийм асуудал тулгарч байсан. Бөгөөд энэ нь буруу байрлуулсан дэлгэцнээс болсон гэдгийг бид сүүлд нь мэдэж авсан. Уул нь Apple компани нарийн ширийн зүйлийг орхигдуулдаггүй, энэхүү асуудал нь буруу харсан дэлгэцнээс болсон гэж хэлэхэд хэцүү юм. “Гэхдээ алдаа гаргадаггүй компани гэж байдаггүй.“
Үүний зэрэгцээ iPhone 13 -ийн шинэ хэрэглэгчдийн өгсөн мэдээллээр утасныхаа дэлгэцийг солих нь Face ID системийг ажиллагаагүй болгож байна гэсэн юм. YouTube дэхь Phone Repair Guru сувгаар iPhone 13-ийн анхны дэлгэцийг солиход “Энэ iPhone нь жинхэнэ Apple дэлгэцтэй эсэхийг шалгах боломжгүй байна.” гэсэн анхааруулах бичиг гарч иржээ. Үр дүнд нь Face ID идэвхгүй болсон байна.
Apple компани iPhone засварын программаа бие даасан программ болгоход хойрго хандаж байгаа нь харамсалтай юм. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Apple програм хангамжийн шинэчлэлийг гаргаж магадгүй юм.
Шинэ засварын явцад утасны дэлгэцийн бүрэлдэхүүн хэсгүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд дэлгэц болон iPhone 13-ийн Face ID мэдрэгчийг засч сайжруулсан бөгөөд энэ нь Apple -ийн хамгаалалтын протоколоос үүдэлтэй байж магадгүй юм.
Apple компани, iPad Mini болон iPhone-д тулгараад байгаа асуудлуудыг шийдэж, энэ талаарх мэдээллүүдэд ач холбогдол өгч нэмэлт мэдээлэл, шийдэл өгөх байх гэж найдаж байна.
awmarguin bn ahah