Meta компани Horizon Worlds тогтоомын туршилтын бета хувилбарыг өргөжүүлж АНУ, Канадад 18-аас дээш насныхан ашиглах боломжтой болголоо. 2019 онд энэ аппликэйшнээ танилцуулж байсан Meta-ийн хувьд энэ нь маш чухал алхам юм.
Энэхүү үнэгүй аппликэйшн нь виртуаль ертөнцийг бүтээдэг орон зай гэж хэлж болно. Энэ аппликэйшнийг ашиглан хэрэглэгч тоглоом тоглох, арга хэмжээнүүдэд оролцох, чөлөөт цагаа өнгөрөөх гэсэн гурван үйлдлийг хэрэгжүүлэх боломжтой. Мөн Meta-ийн өөрийнх нь бүтээсэн ертөнцөөс гадна хэрэглэгчдийн бүтээсэн виртуаль орчинд орж болно.
Өнгөрсөн 10-р сард Meta хөгжүүлэлтээ сайжруулж, VR мэдрэмжийг төрүүлэх сайжруулалтыг хийхэд $10 саяын зарцуулна гэдгээ мэдэгдсэн.
Хэдийгээр Horizon Worlds-ийн виртуаль орчинд орж байгаа ч энэ платформд харилцаж буй хэн нэгний ард бодит хүн байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв хэрэглэгчийн бүтээсэн орчинд ямар нэг зүйл буруугаар эргэвэл үүнийг нь засварлах, таслан зогсоох модератор “хүн” байгүй. Энэ нь Meta-г шүүмжлэлийн гол бай болгоод байна. Учир нь үзэн ядалтын шинжтэй, хүчирхийллийн агуулгатай контентыг Facebook платформоосоо устгахад сорилттой тулгарч байгаа Meta виртуаль орчинд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах нь анхаарал татаж байна.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Tech Crunch