Target-ийн орлого 1-р улиралд 4 хувиар өсөж $25.2 тэрбум хүрсэн нь Wall Street-ийн шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болсон. Гэхдээ зардал өссөн нь ашгийн маржинаас хойш татсан байна. Энэ онд үйл ажиллагааны ашгийн маржин нь 6 хувь байх төлөвтэй байна. Энэ нь өмнөх таамгаас 2 суурь нэгжээр бага дүн юм.
Зардал өсөж, маржин буурах мэдээлэл олон нийтэд ил болсны дараа Target-ийн хувьцааны ханш арилжааны эхэнд 25 хувиар огцом унасан. Улмаас 1987 оноос хойш хувьцааны ханш нь хамгийн их хэмжээгээр унасан тохиолдол болж байна. Он гарснаас хойш тус компанийн хувьцаа 7 хувиар унаад байгаа юм.
Тайлант хугацааны эцэст Target-ийн бараа материалын нөөц өмнөх улирлаас 8.5 хувиар, өмнөх оноос 43 хувиар өссөн. Тус компани зардлаа бага байлгахын тулд их хэмжээний бараа материал нөөцлөхөөс зайлсхийж байгаа юм.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Bloomberg