Google-ийн ОХУ дахь салбар нэгж дампуурал зарлах хүсэлтээ гаргажээ. Энэ талаар тус улсын бүртгэлийн газар өнөөдөр мэдээлсэн байна.
2022 оны 3-р сарын 22-ноос хойш тус компани дампуурал зарлах, төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй болсон бөгөөд ажилтнуудын цалин болон төлбөрийг барагдуулах шаардлагатай тулгарсан байна. Энэ талаар Google-ийн зүгээс мэдээлэл өгөөгүй байна. Мөн ОХУ дахь нэгжийн гүйцэтгэх захирал Дэвид Снеддон ч мөн мэдээлэл өгөөгүй байна.
Харин Alphabet-ийн платформ Youtube-ийг хориглох төлөвлөгөөгүй байгаа гэж ОХУ-ын зүгээс мэдэдсэн. Хэдийгээр тус платформд удаа дараа торгууль ногдуулаад байгаа ч хориглох бодолгүй байгаагаа ийнхүү илэрхийллээ. Учир нь иймэрхүү алхам нь Оросын хэрэглэгчдэд л сөргөөр нөлөөлөх юм.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters