Европын Холбоо ОХУ-ын газрын тос, байгалийн хийнээс хараат бус болохын тулд 2030 он хүртэл 300 тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээ буурсан. Нөгөө талаас АНУ болон түүний холбоотон орнууд газрын тосонд нь хориг тавьснаар Европын орнуудад эрчим хүчээ өөр эх үүсвэрээс авах шаардлагатай болж байгаа.
Нийт хөрөнгө оруулалтас 10 тэрбум еврог нь байгалийн хийн дэд бүтэц байгуулахад, 2 тэрбум еврог газрын тосны дэд бүтцэд зарцуулах аж. Харин үлдсэн хөрөнгө оруулалтыг цэвэр эрчим хүч гарган авахад зориулах ажээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters