Walmart-ийн ашиг нэгдүгээр улиралд 25 хувиар буурч $2.05 тэрбум болжээ. Мөн тус компани энэ оны ашгийн таамгаа бууруулсан байна. Энэ шийдвэрт шатахуун, хөдөлмөрийн зардал өссөн нь ашигт сөргөөр нөлөөлөхөөс гадга инфляц өсөж байгаа нь маржиныг бууруулж байна.
Walmart-ийн хувьцааны ханш өглөөний арилжаагаар 8 хувиар унасан нь 2020 оны 3-р сараас хойш хамгийн их хэмжээгээр унасан өдөр боллоо. Мөн тус компани нь АНУ-ын худалдааны дотоодын зах зээлд тэргүүлдэг бөгөөд зах зээлийн чиг өөрчлөлтийг ерөнхийдөө тодорхойлдог гэж үздэг. Иймд ашиг нь ийнхүү огцом буурсан нь бусад жижиглэн худалдааны компаниудын ашиг ч тааруу гарч магадгүй гэсэн таамаглалыг бий болгож байна.
Тайлант хугацаанд борлуулалт нь өссөн ч цалин хөлсний зардал өсөж, бараа материалын өртөг нэмэгдсэн нь үйл ажиллагааны зардал өсөхөд нөлөөлсөн. Мөн цар тахлын дараа хүмүүс ажилдаа эргэн эрчимтэй орж байгаа нь ажилтнуудын тоо өсөхөд нөлөөлжээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters