ОХУ-ын бордоо үйлдвэрлэгч нар Барууны хоригийг үл харгалзан гэрээний үүргээ биелүүлэхээр хичээж байгаа Кремлийн зүгээс мэдэгдлээ. Бордооны нийлүүлэлт тасалдвал дэлхий даяар хүнсний нийлүүлэлтийн асуудал сөхөгдөх юм.
Дэлхийн хүнсний хямралыг бууруулахын тулд Украинийн үр тарианы тээвэрлэлтийг зөвшөөрөхийг саналыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ОХУ-д тавьсан. Үүний хариуд Орос, Беларусийн бордооны экспортыг хөнгөвчлөх саналыг тавьж байгаагаа ОХУ-ын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Түүнчлэн Украины боомтуудад тэсрэх бодис маш олноор байрлуулсан тул эдгээр тэсрэх бодисыг цэвэрлэх нь маш хэцүү ажиллагаа байх болно гэжээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters