Евро бүсийн эдийн засаг 1-р улиралд өмнөх оноос 5.1 хувиар өслөө. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан сайн үзүүлэлт болсон. Ажил эрхлэлт өсөж, евро бүсийн 19 орны эдийн засаг цар тахлын дараа эргэн идэвхжсэн нь ийнхүү харагдаж байна.
Харин улирлын дүнгээр эдийн засаг нь 2021 оны 4-р улирлаас 0.3 хувиар өссөн байна. Хэдийгээр Украины дайн үргэлжилж, нийлүүлэлтийн сүлжээний доголдол бүрэн арилаагүй, эрчим хүчний үнэ улам өссөн ч ДНБ нь сайн өслөө. Ажил эрхлэлт өмнөх улирлаас хагас хувиар өссөн нь эдийн засагт дэмжлэг болж байна.
Сурталчилгаа
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters