Их Британийн ажилгүйдлийн түвшин нэгдүгээр улиралд 3.7 хувь болж буурсан нь 1974 оноос хойш доод түвшин боллоо. Гэхдээ инфляцын өсөлтийн улмаас ажил эрхлэгчдийн бодит орлого 2013 оноос хойш дээд хурдаар унажээ.
Инфляц 3-р сард 7 хувь хүрсэн ба маргааш танилцуулагдах 4-р сарын инфляц 9.1 хувь хүрсэн байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Учир нь эрчим хүчний тариф 54 хувиар өссөн нь үнийн өсөлтөнд гол нөлөө үзүүлэхээр байна. Түүнчлэн үнийн өсөлт үргэлжилсээр энэ оны эцэс гэхэд Их Британийн эдийн засаг буурахад хүргэж магадгүй гэж Английн Төв Банк таамаглаж байна.
Мөн цалингийн өсөлт эрс тэс ялгаатай байгаа тул Английн Төв Банк бодлогын хүүг нэмэх шийдвэрээ түр хойшлуулж магадгүй. Тус банк энэ оны эцэс гэхэд хүүг 2-оос 2.25 хувь болгох таамагтай байна.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters