ОХУ Даваа гарагт Финланд руу хийх эрчим хүчний экспортоо зогсоосон байна. Учир нь эрчим хүчний төлбөрөө хийгээгүй учраас ийнхүү хаасан гэж Оросын Inter RAO компани мэдэгдлээ.
Финландын эрчим хүчний 10 орчим хувийг ОХУ хангадаг байсан тул одоо энэ хэрэгцээг Швед болон дотоодын үйлдвэрлэлээрээ орлуулахаар зорьж байна. Мөн Оросын энэ шийдвэр нь Финландын ямар нэг үйл ажиллагааны хариу үйлдэл гэхээс илүүтэйгээр Барууны хориг төлбөр тооцоог хийхэд саад учруулж байгаагаас үүдэлтэй. Ялангуяа энэ шийдвэрийг Финланд улс НАТО-д нэгдэнэ гэж мэдэгдсэнтэй холбон тайлбарлах хандлага их байна.
Орос улс ийнхүү эрчим хүчээ нийлүүлэхээ зогсоосноор Финландын эрчим хүчний бөөний үнэ нэг мегаватт цаг нь 8.2 еврогоор өсөж 90.2 евро болж магадгүй гэж Refinitiv-ийн шинжээчид таамаглаж байна.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters