Евро бүсийн худалдааны тэнцэл 3-р сард 16.4 тэрбум еврогийн алдагдалтай гарсан нь 1999 онд тус үзүүлэлтийг тооцож эхэлснээс хойш байгаагүй маш өндөр алдагдал боллоо. Өнгөрсөн оны мөн үед буюу 2021 оны 3-р сард худалдааны тэнцэл нь 22.5 тэрбум еврогийн ашигтай гарч байсан юм.
Худалдааны алдагдал ийнхүү өсөхөд эрчим хүчний импортын үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Ялангуяа оны эхний гурван сард эрчим хүчний худалдаанаас хүлээсэн алдагдал 128.7 тэрбум евро болж өмнөх оноос 3 дахин өсжээ. 3-р сард импорт өмнөх оноос 35.4 хувиар огцом өссөн бол экспорт ердөө 14 хувиар л өссөн байна.
Харин эрчим хүчний гол нийлүүлэгч ОХУ-тай хийсэн худалдаанаас Европын Холбоо 1-р улиралд 45.2 тэрбум еврогийн алдагдал хүлээсэн. Энэ нь өмнөх оноос 4 дахин өндөр үзүүлэлт болж байна.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters