Их Британи стратегийн нөөцөөсөө газрын тос гаргаж магадгүй байна. Засгийн газар нь энэ мэдэгдлийг өнөөдөр хийнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
АНУ-ын засгийн газар стратегийн нөөцөөс газрын тос гаргана гэж мэдэгдсэн. Ийнхүү АНУ, Их Британи нөөцөөсөө газрын тос гаргах гэж байгаа нь зах зээлд үнийг тогтворжуулах зорилготой юм.
Орос, Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд ОХУ-д хориг тавьж, улмаар газрын тосны нийлүүлэлт буурч магадгүй гэсэн таамаг бий болж үнэ өссөн. Тиймээс нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд АНУ, Их Британи тэргүүтэй улс орнууд ийнхүү хувь хувьдаа арга хэмжээ авч байна.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Bloomberg