Japan Display компани дэлгэцний хавтангийн шинэ бүрдэл хэсэг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Шинэ суурь хавтан нь ухаалаг бугуйн цаг болон бусад цахилгаан төхөөрөмжийн цэнэг зарцуулалтыг 40 хүртэл хувиар бууруулах юм байна. Мөн дэлгэцний нягтаршлыг ч сайжруулах тул VR төхөөрөмжид ашиглахад тохиромжтой гэжээ.
Одоогоор ухаалаг гар утас, автомашин үйлдвэрлэгч тэргүүтэй хэд хэдэн компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа ба масс үйлдвэрлэлээ 2024 онд эхлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн боломжит худалдан авагчдын дунд Apple ч багтаж байгааг компани онцолжээ.
Japan Display компани 3-р сарын 31-нээр дуусгавар болж байгаа санхүүгийн жилд 11.3 тэрбум иенийн алдагдал хүлээхээр байна. Зах зээлд өрсөлдөөн маш их, хэрэглэгчид OLED дэлгэц ашиглах нь нэмэгдсэн нь тус компанид сорилт болж байгаа. Гэхдээ шинэ суурь хавтангаа үйлдвэрлэж эхэлснээр зөвхөн энэ бүтээгдэхүүний борлуулалтаас жилд 50 тэрбум иенийн орлого олно гэж үзжээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters