ОХУ 2035 онд хугацаа нь дуусах евро бондын хүүг бүрэн гүйцэд төлсөн гэж тус улсын сангийн сайд мэдэгдлээ. $102 саяын энэхүү төлбөр нь барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьснаас хойш хийж байгаа бондын хүүгийн гурав дахь төлбөр боллоо.
Орос улс ам.доллароор төлбөр хийх боломжгүй тул дээрх төлбөрийг фунт стерлинг эсвэл евро, швейцарь франкаар хийсэн байж магадгүй юм. Гүйлгээг JPMorgan банк гүйцэтгэсэн гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.
3-р сарын дундуур Орос улс $117 саяыг хоёр төрлийн евро бондын хүүгийн төлбөрт төлсөн бол өнгөрсөн долоо хоногт $66 саяыг төлсөн. Он дуустал цаашид нийт $4.4 тэрбумын гадаад өрийг барагдуулах шаардлагатай. Үүнээс 3-р сарын 31-нд $447 саяын төлбөр барагдуулах товтой байгаа нь энэ оны хамгийн өндөр дүнтэй гүйлгээ болох юм.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters