ОХУ 3-р сарын 17-ноос 23-ны хооронд өдөрт дунджаар 495,300 тонн буюу ойролцоогоор 3.63 сая баррель газрын тос экспортолсон байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 26.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Энэ хугацаанд нийт олборлолтын хэмжээ бараг өөрчлөгдөөгүй. Өдөрт ойролцоогоор 11.08 сая баррель газрын тос олборлож байжээ. Европын орнууд худалдан авалтаа бууруулж байгаа тул борлуулалтаа Ази руу чиглүүлнэ гэж албаныхан мэдэгдсэн.
Орос улс Украинд довтолсноос хойш улс орнууд ОХУ-д хориг тогтоож, улс орнууд газрын тос , байгалийн хийг өөр эх сурвалжаас худалдан авахаар зорих болсон. АНУ, Их Британи тэргүүтэй орнууд ОХУ-ын газрын тосонд ил хориг тавьсан.
Мөн байнгын үйлчлүүлэгч зарим орнууд ч дайныг эсэргүүцэн худалдан авалтаа сайн дураараа бууруулж байгаа. Shell, TotalEnergies тэргүүтэй томоохон компаниуд ч Оросын эрчим хүчнээс татгалзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Bloomberg