БНСУ-ын ерөнхийлөгчөөр Ард түмний хүч намаас нэр дэвшсэн Юн Сок Ёл сонгогдсон нь бодлогын хувьд томоохон өөрчлөлтийг дагуулна гэж шинжээчид үзэж байна. 61 настай Юн Сок Ёл нь хувийн салбарыг дэмжиж, БНХАУ болон Хойд Солонгосын эсрэг илүү хатуу бодлого явуулж магадгүй юм. Түүний талаарх зарим мэдээллийг хүргэе.
- Тэрээр БНСУ-ыг “Эрх чөлөө, энх тайван, хөгжил дэвшил”-ийн төлөө дэлхийн тэмцэлд гол улс болгоно хэмээсэн. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хамтарч магадгүй. Мөн нийлүүлэлтийн сүлжээг АНУ-тай илүүтэй хөгжүүлснээр БНХАУ-аас хараат байдлаа бууруулна. Чип үйлдвэрлэлийн салбарт голлон анхаарна.
- Юн Сок Ёл сонгуульд ялалт байгуулсны дараа Өмнөд Солонгосын хувьцааны Kospi индекс өссөн. Учир нь тэрээр татварын өсөлтийг цуцлахаа илэрхийлсэн ба компанийн орлогын татварын хувь хэмжээг бууруулж чадна гэж зах зээлийн оролцогчид таамаглаж байна.
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүүг бууруулах талаар Хүйсийн Тэгш байдлын Яамтай маш ойр ажиллана гэж амласан.
- Цөмийн цахилгаан станцын дэмжиж, хөрөнгө оруулж, технологио экспортлоно хэмээн амлажээ.
Сурталчилгаа
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Bloomberg