Tesla компаниас 100,000 автомашин захиалах тухай Hertz-ийн мэдэгдлийн дараа Tesla-ийн хувьцаа огцом өсөж, зах зээлийн үнэлгээ нь $1.2 их наяд хүрсэн. Ингэснээр хамгийн өндөр үнэлгээтэй хоёр дахь автомашин үйлдвэрлэгч болсон юм.
10 сараас хойш Tesla-ийн хувьцаа 50 хувь давж өсөөд байна. Хэрэв өнгөрсөн жилийн 11-р сард цахилгаан автомашины тус компанид хөрөнгө оруулсан бол өнөөдөр гурав дахин нугарах байжээ. Өөрөөр хэлбэл жилийн өмнө $1,000-ийн хөрөнгө оруулсан бол одоо $2,940 болж, 193 хувийн өгөөж хүртэх байсан гэж шинжээчид тооцоолжээ.
Харин хэдэн жилийн өмнө хөрөнгө оруулсан гэж үзвэл 5 жилийн өмнө буюу 2016 оны 11-р сарын 2-нд нэгж хувьцааны үнэ $38 орчим байсан. Хэрэв тухайн үед $1,000-аар хувьцаа худалдан авсан бол Лхагва гарагийн ханшаар тооцвол $31,286 болохоор байна. Энэ хугацаанд S&P 500 индексээс 142.4 хувийн өгөөж хүртэх боломжтой байсан.
Хэрэв 2011 онд Tesla-д хөрөнгө оруулсан бол 5 оронтой тоогоор хэмжигдэх өгөөж хүртэхээр байна. 10 жилийн өмнө $1,000-ийн хөрөнгө оруулсан бол өнөөдөр $204,000-ээр хэмжигдэхээр байна. 2011 онд хувьцаа нь $5.74-өөр арилжигдаж байсан бол $1,229 хүрчээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
bitcoin avsan bol alahgui yu. yadaj jiliin umnu shiba inu avsan bol alahgui yu. naad teslag chin hudaldaad avah bailaa