Goldman Sachs-н шинжээч Кейт МакШейн одоо л Nike-н хувьцааг худалдан авах таатай үе бөгөөд үнэ 127 долларт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүллээ.
Тэр яагаад ийм өндөр үнийн таамаглал гаргасан бэ?
Учир нь Nike компани үргэлж шинэчлэлтийг хийдэг, бөгөөд хүний биед хоргүй материал хэрэглэж, эрүүл үйлдвэрлэлийг эрхэмлэх ерөнхий чиг бодлогтой юм. Мөн тэд хэрэглэгчийн саналыг үргэлж хүлээж авч сайжруулалт хийдэг нь тэдний орлого нэмэгдэхэд сайнаар нөлөөлдөг.
Тэдэнд үргэлж их хэмжээний бэлэн орлоготой байдаг нь хэрэв тэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл асуудалгүй гэсэн үг юм. Эсвэл тэд хөрөнгө оруулагч нартаа ногдол ашиг болгоод таарчхаж бас болно. Мөн миний үзэж байгаагаар хувьцааны үнэ саяхны засвар хөдөлгөөний дараа илүү өсөх хандлагатай байгаа.
Хувьцааны үнийн хувьд
Dow индекс өмнөх оны мөн үеэс 7.6% -иар өссөн бол Broader индекс 11% -иар өссөн байна.
Тэгвэл өмнөх сард Nike-н хувьцаа 8% -иар буурсан бөгөөд 9-р сарын 23-нд хамгийн бага орлого олсон. Бүтэн жилийн борлуулалт хоёр оронтой тооноос нэг оронтой тооруу буусан байна.
Nike удирдлагууд
Nike-н удирдлагууд хэлэхдээ: пүүз, болон хувцасны борлуулалт сүүлийн жилүүдэд муу байсан. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээний доголдол бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг алдагдуулж байсантай холбоотой юм гэжээ.
Мөн “Дэлхий даяар бүтээгдэхүүн түгээх, тээвэрлэх, үйлдвэрлэх зэрэг асуудлууд нь удаашралтай байгаа бөгөөд энэ нь бид нарт хүндрэл учруулж байна” хэмээн Nike-н Санхүүгийн дарга Мэтт Фрэнфис хурлын үеэр шинжээчдэд хандан хэлжээ.
Хувьцааны ханш хямралтай байгаа ийм л үед Nike-г онилох цаг нь гэж МакШейн үзлээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Nike-н хувьцааг