Эдийн засгийн календарь

    Эдийн засгийн календарь (хуанли) нь Европ, Хойд ба Өмнөд Америк, Африк, Ази, Далайн 40 гаруй орны эдийн засгийн томоохон мэдээлэл болон үйл явдлуудыг хамардаг. Энэхүү дата өгөгдөл нь өнгөрсөн, бодит, болон урьдчилсан таамаг гэсэн 3 хэсгийг багтаасан бөгөөд энэ нь арилжаа хийдэг хүмүүс нарт худалдааны стратегиа үндсэн дүн шинжилгээгээр баяжуулахад нь тусалдаг юм.

    Энэхүү хуанли нь минут тутам автоматаар шинэчилдэг бөгөөд та хуудсыг шинэчлэхгүйгээр хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өөрөө шинэчлэгдэх болно.

    Англи хэл дээр өөрийнхөө хүссэн Улс орон, хослол, мэдээний нөлөөллийг шүүн тохируулах боломжтой.

    Бид Монгол хэл дээр эдийн засгийн календарь хөгжүүлэлт хийж байна.

    Нэмэлт Хуанли, Мэдээлэл

    • Төв банкны бодлогын хүүнүүд
    • Бүх нийтийн амралт
    • CFD Adjustment
    • Ноогдол ашиг хувиарлах

    Дэлхийн дээрх гол үндсэн төв банкнууд болох Европ, Хойд, Өмнөд Америк, Ази, Номхон далайн бүс нутаг, Өмнөд Африкийн томоохон төв банкуудын албан ёсны бодлогын хүүг дараах хүснэгтээс харна уу.

    Өгөгдөл нь одоогийн хүү, огноо, хамгийн сүүлийн өөрчлөлтүүдийн хэмжээг (дельта) харуулна. Бодлогын хүү нь шинэ шийдвэр бүрийн дараа шинэчлэгддэг.

    Дэлхийн улс орнуудын баярын өдрүүдийн хуанли нь тухайн улсын банкнууд хаагдсан болон бүх нийтийн амралтын өдрүүдийн өнгөрсөн ба ирээдүйг харуулна.

    CFD тохируулгын хуанли нь Их Британийн Brent Oil (BRENT.CMD/USD), АНУ -ын түүхий нефть (LIGHT.CDM/USD), Байгалийн хий (GAS.CMD/USD), Өндөр зэрэглэлийн зэс (COPPER.CMD/USD) нарын Dukascopy банкнаас санал болгож буй CFD тохируулгын ханш, цагийг жагсаасан болно.

    Эдгээр CFD нь хугацаа дуусдаггүй, газрын тос, хий, зэсийн деривативууд юм. Мөн тэдний спот үнэ нь  (spot price) бирж дээр арилжаалагдаж буй үндсэн түүхий эдийн фьючерсийн үнэд (future price) нөлөөлдөг. Тиймээс WTI, Brent нефть, байгалийн хий, зэсийн холбогдох гэрээний хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө тохиргоог хийдэг бөгөөд тохируулгын ханшийг тухайн өдрийн, зуны 13:30 GMT / өвлийн 14:30 цагт Dukascopy банк нийтэлдэг. Мөн үйлчлүүлэгчийн дансыг тухайн ханш нийтлэгдсэн өдрийн зуны 18:30 / өвлийн цагаар 19:30 цагт тохируулна.

    (adjustment гэсэн үгийг монгол хэлнээ тохируулах, зохицуулалт, засварлах)

    Ногдол ашиг хуваарилалтын хуанли нь индекс болон CDF хувьцааны тохируулгын хэмжээ (adjustment amounts), болон ногдол ашиг хуваарилсан огноог харуулж байгаа болно.

    Одоогоор дээрх хуанлинууд гар утсыг дэмжих боломжгүй байгаа тул та компьютер дээрээс ашиглах нь хамгийн тохиромжтой.

    Stock news Мэдээ Шинэ технологи Forex news Онцлох мэдээ Крипто мэдээ Дүн шинжилгээ