ХонгКонгийн эдийн засаг 1-р улиралд өмнөх оноос 4 хувиар агшжээ. 4-р улиралд эдийн засаг нь 4.7 хувиар өсөж байжээ.
Browsing: Товчхон
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д 184,000 хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан нь өмнөх долоо хоногоос 2,000-аар буурсан үзүүлэлт боллоо.
3-р сард АНУ-ын инфляцын түвшин эрчимжиж 8.5 хувь хүрсэн нь 1981 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Герман улс Украины дайны улмаас хүнд байдалд ороод байгаа бизнесүүдэд 100 гаруй тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Tesla компани БНХАУ-ын зах зээлээс чипний гэмтэлтэй байж болзошгүй Model 3 загварын 127,785 автомашиныг эргүүлэн дуудахаар болсон.
1962 онд нээлтээ хийж байсан Toyota-ийн Сан Бернардо До Кампо дахь үйлдвэрт 550 хүн ажилладаг. 2023 оны 11-р сар гэхэд үйлдвэрийг бүрэн хаана.
Их Британи стратегийн нөөцөөсөө газрын тос гаргаж магадгүй байна. АНУ стратегийн нөөцөөс өдөрт 1 сая баррель газрын тос гаргана
Евро бүсийн ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 6.8 хувь хүрч буурсан нь өмнө байгаагүй бага үзүүлэлт болсон.
Герман улсын инфляцын түвшин 3-р сард 7.3 хувь хүрч өссөн байна. Энэ нь 1981 оноос хойш дээд үзүүлэлт боллоо.
ОХУ 2035 онд хугацаа нь дуусах евро бондын $102 саяын хүүг бүрэн гүйцэд төлсөн гэж тус улсын сангийн сайд мэдэгдлээ.