Европын хувьцаанууд Даваа гарагт буурлаа. Геополитикийн асуудал даамжирч, дэлхийн эдийн засгийн өсөлт улам л бүрхэг байдалд ороод байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтанд нөлөөлж байна. Германд DAX индекс 0.6 хувиар, Францад CAC 40 0.8 хувиар, Их Британийн FTSE 100 0.4 хувиар тус тус доошилсон байна.
4-р сард БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оноос 11.1 хувиар, аж үйлдвэрийн гарц 2.9 хувиар унасан. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсын эдийн засгийн үзүүлэлтүүд ийнхүү буурахад хөл хорио голлон нөлөөлсөн гэв.
Газрын тосны хувьд Хятадын эрэлт буурч магадгүй байгаатай зэрэгцэн бага зэрэг буурсан. Гэхдээ Европын Холбоо Оросын газрын тосны импортод хориг тогтоохоор бэлдэж байгаа нь үнэ өсөх нэг хүчин зүйл болж байна. WTI төрлийн нефтийн үнэ 0.8 хувиар буурч баррель нь $107.8 болсон бол Brent төрлийн газрын тосны фьючерс 1.1 хувиар унаж $110.35 хүрчээ.
Түүнчлэн Украины дайн даамжрахтай зэрэгцэн Европын Холбоо эдийн засгийн таамгаа өнөөдөр танилцуулна. Дайны үр нөлөө, инфляцын өсөлт эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид таамаглаж байна.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Investing