АНУ-ын хувьцааны фьючерсүүд Баасан гарагт эргэн өслөө. Харин өнөөдрийн онцлох үйл явдлаар Илон Маск $44 тэрбумын хэлцлээ түр хүлээлгэхээр болсны дараа Twitter-ийн хувьцааны ханш буурлаа. Эдийн засаг буурч магадгүй гэсэн таамаг байгаа нь зах зээлийн оролцогчдод сорилт болж байна. S&P индекс өчигдөр буурснаар 1-р сарын оргил үеэс бараг л 20 хувиар бага түвшинд хүрсэн.
Twitter-ийн хувьцаа pre-market арилжаагаар 17.7 хувиар унаж $37.10 болсон. Илон Маск тус компанийг худалдан авах төлөвлөгөө түр хойшлуулсан ба хуурамч хаягнуудын тоо нийт хэрэглэгчдэд эзлэх хувь 5 хувиас бага болохыг хүлээж байгаа гэж мэдэгдсэн.
Түүнчлэн инфляцыг хяналтандаа авахын тулд авах арга хэмжээ нь сөрөг нөлөө дагуулна гэдгийг АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны тэргүүн Жерром Пауэль мэдэгджээ. Түүнчлэн дараагийн хоёр хурлаар бодлогын хүүг тус бүр 50 суурь нэгжээр нэмж магадгүй гэсэн санаагаа дахин илэрхийлсэн байна.
Украины дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээний доголдол улам даамжирч, хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн цар тахалтай залган инфляцын дарамт нэмэгдэж байгаа нь бараг л бүх улс оронд цохилт болж байна. Мөн эдийн засгийн өсөлт саарах магадлал өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters