Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-д инфляц өндөр хэвээр байгаа нь цаашид Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүг эрчимтэй нэмж магадгүй гэсэн таамгийг нэмлээ. Улмаар өнөөдөр АНУ-д хувьцааны фьючерсүүд буурлаа.
S&P 500 фьючерс хагас хувиар буурсан бол Nasdaq 100 фьючерс 0.9 хувиар доошилжээ. Түүнчлэн ХонгКонг, Европ, хөгжиж буй эдийн засагтай орнуудын хувьцааны индексүүд ч 2 хувь давж уналаа. Харин ам.долларын ханш 6 өдөр дараалан чангарч байна.
4-р сард АНУ-ын инфляц өмнөх сараас үл ялиг саарсан боловч шинжээчдийн таамгаас өндөр гарсан. Энэ нь бодлого тодорхойлогчдын шийдвэр гаргалтанд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болох юм. Цаашлаад ХНБ бодлогын хүүг 50 суурь нэгжээр биш 25 суурь нэгжээр 3 удаа нэмж магадгүй гэсэн таамгийг бий болголоо.
Харин Оросоос Украин руу дамжуулах байгалийн хийн нийлүүлэлт буурахтай зэрэгцэн Европт байгалийн хийн үнэ өслөө. Газрын тосны үнийн хувьд өнөөдөр бага зэрэг буурлаа. Нефтийн үнэ баррель нь $100-$110-ийн хооронд байна. Мөн зэсийн үнэ тонн нь $9,000-аас бага болсон нь 10-р сараас хойш доод түвшинд хүрсэн үзүүлэлт боллоо.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Bloomberg