Мягмар гарагт Европын хувьцаанууд өсөж сүүлийн хоёр сарын доод түвшнээс эргэн сэргэлээ. Stoxx 600 индекс 1.2 хувиар өссөж ба батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарын компаниудын хувьцаа өсжээ. Гэхдээ төв банкууд бодлогын хүүг нэмэх мэдээлэлтэй зэрэгцэн 5-р сард ерөнхийдөө хувьцааны зах зээл бууралттай байна.
Хятадын хөл хорио, Украины дайн, төв банкуудын мөнгөний бодлогын төлөв зах зээлд голлон нөлөөлж байгаа. 5-р сар гарснаас хойш Stoxx 600 индекс 6 орчим хувиар буураад байгаа юм. Евро бүсэд инфляц түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн ч Европын Төв Банкны бодлого тодорхойлогчид хүүг тогтвортой байлгаж магадгүй байна.
Харин компаниудын хувьцааг харвал тамхи үйлдвэрлэгч Philip Morris жижиг өрсөлдөгчөө худалдан авах яриа хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлэл гарсны дараа Шведийн хувьцааны индекс өсөн. Мөн Хятадын Geely компани Renault Korea Motors-ийн хувьцааны 34 хувийг худалдан авахаар тохиролцсоны дараа Францын автомашин үйлдвэрлэгч Renault-ийн хувьцаа 1.1 хувиар өсжээ.
Мөн хөдөө аж ахуй, эмийн үйлдвэрлэлийн Bayer компанийн санхүүгийн ашиг сайн гарсны дараа хувьцаа нь бага зэрэг дээшилжээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters