Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах магадлал өндөр, төв банкууд мөнгөний бодлогыг чангаруулж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж, улмаар Даваа гарагт Европын хувьцаанууд буурлаа. Германд DAX индекс 1 хувиар, Францад CAC 40 1.2 хувиар, Их Британийн FTSE 100 индекс 0.8 хувиар тус тус буурлаа.
Өнгөрсөн долоо хоногт Европын хувьцааны зах зээлийн дээрх гурван индекс 2 орчим хувиар тус бүр буурсан. Үүнд инфляцын өсөлтийн эсрэг төв банкууд мөнгөний бодлогоо чангаруулж байгаа нь нөлөөлсөн. Үүнээс гадна дайн, коронавирус зэрэг нь эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж байгаа нь мөн л зах зээлийн хөдөлгөөнд нөлөөлж байна.
Хятадын экспортын өсөлт удааширч 2020 оны 6-р сараас хойш доод түвшиндээ хүрсэн. Мөн Европын хамгийн эдийн засагтай Их Британи, Германы эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгаа нь байдал ерөнхийдөө тааруу байгааг илтгэж байна.
Европын Холбоо Оросын газрын тосны асуудлыг хэлэлцэх товтой байгаатай зэрэгцэн өнөөдөр газрын тосны үнэ бага зэрэг буурлаа. Газрын тосонд хориг тавьбал нийлүүлэлт улам багасаж магадгүй гэсэн таамгийг нэмлээ. WTI төрлийн газрын тосны фьючерс үнэ хагас хувиар буурч баррель нь $109.2 болсон бол Brent төрлийн нефтийн үнэ 0.4 хувиар доошилж $112 хүрчээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Investing