Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүг нэмсэн ч цаашид бодлогын хүүг хурдацтайгаар нэмэхгүй гэсэн дохио өгсний дараа ам.долларын ханш өслөө. Долларын индекс 0.2 хувиар өссөн байна. АНУ-ын ХНБ бодлогын хүүг өчигдөр 50 суурь нэгжээр нэмсэн нь 2000 оноос хойш хамгийн их хэмжээгээр нэмсэн тохиолдол болсон.
Үүнтэй зэрэгцэн ХНБ-аас гадна Английн Төв Банкны мөнгөний бодлогын шийдвэр анхаарлын төвд орлоо. Тус банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмж магадгүй байгаа юм. Хэрэв ийнхүү нэмбэл 4 хурал дараалан хүүг нэмж, мөнгөний бодлогоо чангаруулсан тохиолдол болно. Фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг 0.6 хувиар суларчээ.
Харин Мягмар гарагт Австралийн Төв Банк бодлогын хүүг нэмсний дараа австрали долларын ханш ам.долларын эсрэг 0.6 хувиар суларсан. Хятадын засгийн газрын эдийн засгаа дэмжих бодлогод хөл хорио сөргөөр нөлөөлөх таамагтай байна. Үүнтэй зэрэгцэн юанийн ханш ам.долларын эсрэг 0.1 хувиар суларчээ.
Түүнчлэн Польш, Чехийн төв банкууд ч өнөөдөр бодлогын хүүгээ нэмж магадгүй байгаа. Хэрэв нэмбэл бодлогын хүү нь тус бүр 5.5 хувь болох магадлалтай юм.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Investing