Еврогийн ханш ам.долларын эсрэг сүүлийн 5 жилийн доод түвшинд хүрч суларлаа. Европын Төв Банкны ерөнхийлөгч Кристин Лагард мөнгөний бодлогын төлөвлөгөөгөө танилцуулахыг арилжаачид хүлээж байна. Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүг энэ долоо хоногт нэмж магадгүй байгаа юм.
АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн дээд хурдаар өсөж байгаа тул үүний эсрэг арга хэмжээ авахын тулд төв банк мөнгөний бодлогыг чангаруулж магадгүй байна. Үүнтэй зэрэгцэн Европын Төв Банк ч ямар шийдвэр гаргах нь хүлээлт дагуулж байна.
Европт инфляцын түвшин зорилтот 2 хувиас өндөр байгаа ч үүнийг ЕТБ түр зуурын шинжтэй гэж үзэж байсан. Гэхдээ дайн, коронавирусийн халдвараас шалтгаалан тодорхойгүй байдал нэмэгдсээр байгаа нь еврогийн ханшид нөлөөлж байна.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters