Иенийн ханш суларсаар сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн урт хугацаанд унасан тохиолдол боллоо. Иенийн ханш ам.долларын эсрэг 13 өдөр дараалан суларч байгаа ба Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөж магадгүй гэж Жэймс Буллард мэдэгдсэний дараа ийнхүү суларсан.
Японы сангийн сайд Шуничи Сузуки үндэсний мөнгөн тэмдэгтээ өмгөөлөн үг хэлсэн болон арилжаачид үүнд анхаарал хандуулсангүй. Учир нь Японы Төв Банк бодлогын хүүг доод түвшинд барьж байгаа бол Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүг өсгөж байгаа.
4-р сар гарснаас хойш иенийн ханш 5 хувиар сулраад байна. Одоогоор ам.долларын эсрэг 128 орчмоор арилжаалагдаж байгаа бол ирэх хэдэн сарын хугацаанд 130-д хүрнэ гэж Токиогийн арилжаачид таамаглаж байгаа ажээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Bloomberg