Алтны ханш Даваа гарагт 1 орчим хувиар өсөж сүүлийн нэг сарын дээд түвшинд хүрлээ. Орос, Украины дайны улмаас эдийн засаг унаж, инфляц өсөх таамагтай зэрэгцэн хөрөнгө оруулагчид алтанд хөрөнгө оруулах нь нэмэгджээ.
Алтны спот ханш унц нь $1,993.28 болсон нь 3-р сарын 11-нээс хойш дээд түвшин болсон байна. Украины дайн намжих шинжгүй байгаа, инфляц үргэлжлүүлэн өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа нь зах зээлд нөлөөлж байна.
Бусад металлуудын хувьд мөнгөний спот ханш 0.9 хувиар өсөж унц нь $25.91 болсон нь мөн л сүүлийн нэг сар гаруйн хугацааны дээд түвшин болсон. Мөн цагаан алтны ханш 1.5 хувиар өссөн бол палладигийн ханш 1.1 хувиар дээшилжээ.
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа
Join marketdiscuss.com
Reuters